ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Э.Эрдэнэжамъян: З.Баянсэлэнгэ улсад хохирол учруулаагүй

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-11-13

МАХН-ын удирдлагууд цаг үеийн асуудлаар өнөөдөр сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ.  Энэ талаар Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян  Бид хөтөлбөрийнхөө хүрээнд 30 мянган айл бүртгэх тооцоо гаргасан. Үүнээс 20 мянгыг нь хөдөө орон нутагт, 10 мянгыг нь Улаанбаатарт бүртгэнэ. Одоогийн байдлаар хөдөө орон нутагт бүртгэл явуулаад дуусаж байна.

У.Хүрэлсүх сайд танд Сангийн яам, Монголбанк, Барилга хот байгуулалтын яам, төсөв санхүү таны мэдэлд байгаа тул та эрх мэдлээ ашиглаад ард түмнээ байранд оруулъя. Тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай хүмүүсээ баян ядуугаар нь ялгахгүй байранд оруулах саналыг тавьж байна” гэсэн юм.

Мөн З.Баянсэлэнгийг гурван шүүгчийнхээ нэрийг тодорхой болгооч гэснийх нь төлөө, улсад хохирол учруулаагүй хүнийг 40 хоног хорьчихдог шүүхтэй байна шүү дээ. Прокурорын дүгнэлтэд нь З.Баянсэлэнгийг хувьдаа нэг төгрөгний авлига авсан, тендэрийн хууль зөрчсөн гэх баталгаа байгаагүй гэсэн юм.