Цэцийн дарга Д.Одбаяр өөрийн хүсэлтээр ажлаа өгнө гэсэн мэдээлэл Саарал ордонд тархав. Тэрбээр онгоцны үйлчлэгчийн биед хүрч, бэлгийн дарамт учруулсан хэргээр БНСУ-д саатуулагдаад өнөөдөр эх орондоо ирсэн билээ.
Түүнийг Инчеон хотын цагдаагийн газар эрүүгийн хэрэг үүсгэлгүйгээр долоон сая воннын торгууль төлж чөлөөлсөн тухай тус улсын хэвлэлүүд мэдээлсэн юм. Мөн SBS телевизийн мэдээлснээр цагдаагийн байгууллага түүнд эрүүгийн хэрэг үүсгэх хүсэлт гаргасан ч прокурор "нотлох баримтгүй" гэж үзсэн аж.