ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хувийн эмнэлэг аборт хийж, ургийг гудамжинд хаядаг байжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-11-14

Нийслэл хотод он гарснаас хойш хэд хэдэн удаа амьгүй төрсөн ураг гудамжнаас олдсон гэх мэдээлэл гарсан билээ. Тодруулбал, энэ сарын 8-ны өдөр Баянгол дүүрийн тавдугаар хорооны нутаг, арын жалганд дөнгөж төрсөн нярай хүүхдийн цогцос олдсон аймшигт хэрэг гарсан. 

Нярайг осголтын улмаас амиа алдсан гэж дүгнэлт гаргаж, хэргийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байлаа. Тэгвэл эдгээр нярайн цогцсыг аборт хийсэн хувийн эмнэлэг гудамжинд хаядаг байсан гэх мэдээллийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Ц.Баатархүү өглөө. 

Тэрбээр, өөрийн твиттер хуудсандаа “Нярайн цогцос олдоод байгаа талаар би бичиж байсан даа. Тэгвэл нэгэн хувийн эмнэлэг аборт хийгээд ургийг гудамжинд хаядаг байжээ. Хэргийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэс илрүүлэн шалгаж байна” хэмээн бичсэн байсан юм.