ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Олны танил хүмүүсийн зураг ашиглаж, 20 гаруй сая төгрөг залилжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-11-14

“Би жүжигчин, дуучин тэр байна. Би соошл орчинд нэгдэж байна. Та бүхнийхээ дунд гар утастай, нэг өрөө байрны урьдчилгаатай уралдаан зарлаж байна.

Энэ хуудсанд лайк дарж, шэйр хийнэ үү” гэх мэтээр хандалт авдаг, мөн иргэдээс уралдаан зарлаж байгаа хэмээн мөнгө авдаг бүлэг этгээдийг Цагдаагийн албан хаагчид илрүүлжээ. Тэд соошл орчинд гурвуулаа ажилладаг байсан бөгөөд 160 хүнээс нийтдээ 20 гаруй сая төгрөг залилж авсныг тогтоогоод байгаа аж.

Эхний ээлжинд эдгээр залууст залилуулсан гэх 40 иргэнийг олж тогтоосон бөгөөд бусдыг нь илрүүлээгүй байгаа учраас энэ мэт уралдааны зар, сурталчилгаанд хууртагдаж мөнгөө алдсан хүмүүс байгаа бол ЦЕГ-т хандахыг сануулжээ. Мөн эдгээр залуус нууц үгийг нь хулгайлж, ойр дотных нь хүнээс мөнгө авах зэргээр иргэдийг хохироож байжээ. 

Соошл орчинд дуучин, жүжигчин, спортын алдартан зэрэг олны танил хүмүүсийн зургийг ашиглан энэ мэт хандалтаа нэмэгдүүлэх, эсвэл залилан хийх гэсэн асуудал гарсаар байгаа учраас иргэдийг энэ мэт сурталчилгаа, уралдааны тухай зард итгэхгүй байхыг холбогдох албаны хүмүүс анхаарууллаа.