Тамаваши Б.Мөнх-Оргил озеки Такакэйшог давлаа

O.Admin
2019-11-16

Японы мэргэжлийн сүмогийн арваннэгдүгээр сарын барилдаан кюүшюү башёгийн зургаа дахь өдрийн барилдаан өчигдөр боллоо. Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал маэгеширагийн 2-оос барилдах Мэйсэтэй барилдаж давснаар 5 даваа, 1 унаатай болж байна. Тэрбээр өнөөдөр маэгеширагийн 3-аас барилдах Такарафүжитэй барилдана.

Макүүчи зиндаанд барилдах бусад бөхчүүдээс маэгаширагийн 4-өөс барилдах Тамаваши Б.Мөнх-Оргил озеки Такакэйшотой барилдаж давснаар 4 даваа, 2 унаатай болсон бол маэгаширагийн 15-аас барилдах Дайшохо Ч.Шижирбаяр өвдөг шороодож 1 даваа 5 унаатай болсон байна.