ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Халдварт өвчний шинэ тохиолдол таван хувиар өсчээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-11-17

Сүүлийн жилүүдэд БЗХӨ тэр дундаа тэмбүүгээр өвчлөгсдийн тоо нэмэгдэж, нас залуужиж байгааг эмч мэргэжилтнүүд тайлбарлаж байна.  Залуусын дунд бэлгийн харилцаанд хэт эрт орж байгаа нь гэр бүл салалт болон хүүхэд өнчрөх асуудлын гол үндэс болж буйг ч мэргэжилтнүүд хэлдэг. Үндэсний Үндэсний  статистикийн хорооноос гаргасан судалгаад  халдварт өвчнөөр өвчлөгчид 2019 оны аравдугаар сард 36 мянга болж, өмнөх оны мөн үеэс 1732 буюу 5 хувиар нэмэгдсэн байна. Салхин цэцгээр өвчлөгчид 2395 /41.4 хувь/, тэмбүүгээр өвчлөгчид 503 /10 хувь/, мөөгөнцрөөр өвчлөгчид 73 /5.3 хувь/, сүрьеэгээр өвчлөгчид 128 /4.2 хувь/, гонококкт халдвараар өвчлөгчид 110 /2.5 хувь/ -аар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Харин гар хөл, амны өвчнөөр өвчлөгчид 1145 /42.3 хувь/-аар буурчээ.  Мөн ХДХВ/ДОХ-ын халдвар авсан тохиолдол  өнгөрсөн аравдугаар сард нэг илэрсэн байна. Улаанбаатар хотод илэрсэн уг тохиолдлыг нэгтгээд улсын хэмжээнд ХДХВ/ДОХ-ын халдвартай 281 хүн бүртгэгдээд байгаа юм. Тэдний дийлэнх нь эрсдэлтэй бүлгийнхэн байна