ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Зарим архины үйлдвэрүүдийг хаалаа

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-11-17

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас архи, согтууруулах ундаа үйлдвэрлэл эрхлэгч аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцаллаа.

Тодруулбал, Засгийн газрын 2018 оны гуравдугаар сарын 27-ны 86 дугаар тогтоолоор Баянгол дүүрэгт байрлах “Монгол инженер” ХХК-ийн “Хөх тэнгэр”, “Одтой Чингис” бүтээгдэхүүн, мөн өдрийн тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн “Цэс хайрхан” ХХК-ийн “Ликер” бүтээгдэхүүн, энэ оны дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн 130 дугаар тогтоолоор Баянзүрх дүүргийн X хороонд байрлах “Хүрд трейд” ХХК-ийн “Монгол нэрийн шар айраг”, мөн Сонгинохайрхан дүүргийн IV хороонд байрлах “Улаанбаатар спирт” ХХК-ийн үйлдвэрлэдэг “Спирт” зэрэг бүтээгдэхүүнийг худалдаанд гаргахыг тус тус хориглосон байна.