ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Одбаяр ажлаа өгөхгүй гэжээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-11-17

Олон улсын Цэцийн гишүүдийн чуулга уулзалтад оролцохоор Корейн Айр компанийн онгоцоор үйлчлүүлэх явцдаа онгоцны үйлчлэгч бүсгүйд бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр долоон сая воннын мөнгөн торгууль хүлээсэн Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр эх орондоо ирсэн. Тэрбээр өнгөрөгч баасан гарагийн үдээс хойш 17 цагийн үед ажилдаа очсон байна. Түүний асуудлаар Цэцийн зургаан гишүүн хурал зохион байгуулжээ. Тэд Цэцийн даргын гадаадад нэр холбогдсон асуудалд ёс зүйн хариуцлага тооцох тухай ярьсан байна. Хариуд нь Д.Одбаяр "Би ямар ч буруугүй ажлаа өгөхгүй" гэжээ.

Тэрбээр, 2019 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн даваа гарагт хэвлэлийн бага хурал хийх юм.