Хакүхо М.Даваажаргал нутгийн бөх Тамаваши Б.Мөнх-Оргилыг давлаа

Б.ГАНЗОРИГ
2019-11-18

Японы мэргэжлийн сүмогийн арваннэгдүгээр сарын барилдаан кюүшюү башёгийн найм дахь өдрийн барилдаан өчигдөр боллоо. Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал маэгаширагийн 4-өөс барилдах Тамаваши Б.Мөнх-Оргилтой барилдаж давснаар 7 даваа, 1 унаатай болжээ. Харин Тамаваши Б.Мөнх-Оргил 4 даваа, 4 унаатай болсон.

Маэгаширагийн 15-аас барилдах Дайшохо Ч.Шижирбаяр М-13-аас барилдах Чиёмарүтэй барилдаж давснаар кюүшюү башёгийн 2 даваагаа авлаа. Тэрбээр 6 унаатай байгаа билээ.