ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хууль зүйн талаар үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-11-18

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоотой хамтран “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд сар бүрийн гурав дахь долоо хоногийн лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг.

Энэ удаагийн өдөрлөг 11 дүгээр сарын 20-ны өдөр нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Мишээл”, “Драгон”, 6 буудлын “Оргил” салбарууд болон нийслэлийн харьяа есөн дүүргийн Засаг даргын Тамгын газруудад 09:00-17:00 цагийн хооронд болох аж.

Иргэд өдөрлөгт хүрэлцэн ирснээр иргэний эрх зүй, захиргааны эрх зүй, эрүүгийн эрх зүй болон гэр бүлийн эрх зүй, гэрээний эрх зүй зэрэг өөрт тулгарч буй хууль, эрх зүйн асуудлын талаар үнэ төлбөргүй зөвлөгөө, туслалцаа авах боломжтой.