ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Дэлхийд хог хаягдал үйлдвэрлэгч орноор 12-т эрэмбэлэгддэг

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-11-18

Монголын байгаль орчны иргэний зөвлөлөөс өнөөдөр аюултай хог хаягдлын асуудлаар мэдээлэл хийлээ. Монгол Улс аюултай хог хаягдлын хэмжээгээрээ Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх аюулд хүрсэн тул яаралтай бодлогын түвшинд шийдвэрлэхийг эрх баригчдаас хүссэн юм. Тухайлбал, автомашинаас ялгарч буй шингэн тос масло, акумлятор, эмийн  бүтээгдэхүүн, цахилгаан ил хаягдал зэрэг нь ахуйн хог хаягдалд орж хөрсөнд булагдаж буй нь хүний эрүүл мэнд амь нас, агаар орчны бохирдолд  нөлөөлөх болсон аж. Зөвхөн 2018 оны байдлаар улсын хэмжээнд 970 гаруй мянган авто машин бүртгэгдсэнээс 502 мянга нь нийслэлд явж байна. Эдгээр машин жилд нэг удаа тос шүүлтүүрээ сольдог, хоёр удаа аккумлятороо сольдог гэж тооцвол, Улаанбаатарт жилд ойролцоогоор 600 мянган тонн аюултай тос, 500 мянга гаруй шүүлтүүр, 300 мянга гаруй аккумлятор, 3000 гаруй хүрийн хүчил, авто машин задалж зардаг газрууд зэрэг хэдэн мянган тонн хог хаягдлаас болж хүний, нийтийн эрх ашиг ноцтой зөрчигдөж байна.