ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” хэрэгжинэ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-11-18

Төслийн удирдах хорооны өнөөдрийн хуралдаанаар нийт 12 асуудлыг хэлэлцсэний дотор төслийн худалдан авах ажлын төлөвлөгөө, төслийн гуравдугаар үе шатны байршлыг тогтоож батлах, дэд төвүүдийг дахин хөгжүүлэх төлөвлөгөө батлуулах асуудлуудыг хэлэлцэн баталлаа.

“Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн төсөл нь Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банк, нийслэлийн төсвийн санхүүжилттэйгээр нийт есөн жилийн хугацаанд хэрэгжих юм.  “Төслийн нэгдүгээр үе шат 73 хувьтай хэрэгжиж байгаа бол хоёрдугаар үе шатанд газар чөлөөлөлтийн ажлууд хийгдэж, иргэдэд танилцуулах ажил явагдаж байна. Харин гуравдугаар үе шатанд техник, эдийн засгийн төслүүдийг батлуулахаар бэлтгэл ажил хангагдаж байгаа” гэж төслийн зохицуулагч Д.Авирмэд мэдээллэв.