ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

1500 орчим тарваганы арьсыг хууль бусаар хадгалж байжээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-06-19

Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид хууль бусаар их хэмжээний тарваганы арьс хадгалж байсныг илрүүлэн шалгаж эхэлжээ.

Тус хэлтсийн жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн хэргийн газарт ажиллаж 1410 ширхэг тарваганы арьс хадгалж байсныг илрүүлэн нотлох баримтаар хураан авсан байна.  Уг хэрэгт Хөвсгөл аймгийн харьяат Б, О нарыг холбогдуулан шалгаж байгаа аж.