ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

УИХ-ын хоёр ажлын хэсэг хуралдана

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-11-19

Өнөөдөр буюу 2019 оны арваннэгдүгээр сарын 19-ний 09.00 цагт “Ажлын байр-дарамтгүй орчин” сэдэвт Хууль зүйн байнгын хорооны  хэлэлцүүлэг  Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд болно.

Мөн 14.00 цагт Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан Төрийн ордны “В” танхимд эхэлнэ.