Хакүхо М.Даваажаргал 9 дэх учраа бөхөө давлаа

Б.ГАНЗОРИГ
2019-11-20

Японы мэргэжлийн сүмогийн арваннэгдүгээр сарын барилдаан кюүшюү башёгийн ес дэх өдрийн барилдаан өчигдөр боллоо. Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал маэгаширагийн 5-аас барилдах Аояаматай барилдаж давснаар 9 даваа, 1 унаатай боллоо. Тэрбээр өнөөдөр маэгаширагийн 5-аас барилдах Рюдэнтэй барилдах бөгөөд башёг тэргүүлэгч хэвээр үлдлээ. Түүний араас хоёр унаатайгаар комосүби Асанояма байна.

Харин манай бөхчүүдээс маэгаширагийн 4-өөс Тамаваши Б.Мөнх-Оргил М-1 Дайэшотой барилдан давжээ. Тэрбээр 5 даваа, 5 унаатай болсон бол маэгаширагийн 15-аас барилдах Дайшохо Ч.Шижирбаяр М-10-аас барилдах Шиманоүмитэй барилдаж өвдөг шороодож 2 даваа,  7 унаатай боллоо.