ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Хуульч Б.Сарантуяаг ажлаас нь чөлөөлжээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-11-20

Шүүхийн захиргааны удирдлага, бодлого зохицуулалт газрын Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн ерөнхий зохицуулагч Б.Сарантуяаг ажлаас нь чөлөөлжээ. Тухайлбал, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан тэрбээр зөвлөлийн гишүүнээс чөлөөлөгдсөний дараа гэрээгээр Шүүхийн захиргааны удирдлага, бодлого зохицуулалт газрын Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн ерөнхий зохицуулагч түр ажиллаж байсан аж. 

Мөн Шүүхийн захиргааны удирдлага, бодлого зохицуулалт газрын Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтэс нь шүүх хуралдааныг хугацаанд нь явуулах, хэрэг хуваарилах зэрэг зохицуулалт хийдэг алба юм байна.

Түүнчлэн хуульч Б.Сарантуяа болон түүний хүүг Салхитын мөнгөний ордын хэрэгт татан шалгаж байгаа ч энэ удаагийн ажлаас чөлөөлсөн нь Салхитын мөнгөний ордын хэрэгтэй холбоогүй гэдгийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тодотгож байгаа юм.