ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Шүүгч Ц.Зоригийг ажлаас нь чөлөөлөв

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-11-20

Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Зоригийг ажлаас нь чөлөөлжээ. Тэрбээр Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байсан бөгөөд энэ  оны тавдугаар сард тэтгэвэрт гарах хүсэлтээ өгсөн аж. Мөн  Улсын дээд шүүхийн даргаас чөлөөлсөн ч шүүгчээрээ ажиллаж байсан байна.  Тиймээс түүний тэтгэвэрт гарах хугацаа дууссан учраас өнгөрсөн долоо хоногт чөлөөлсөн ажээ.