ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

340.3 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-11-20

Монголбанк энэ сарын 15-ны байдлаар 340.3 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг 4905 зээлдэгчид олгожээ. Түүнээс эх үүсвэрээс 155.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2161 иргэнд, Засгийн газрын эх үүсвэрээс 89.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 1453 иргэнд олгосон байна.

Банкууд өөрийн эх үүсвэрээс 95.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 1291 иргэнд олгосон аж. Цаашид он дуустал сар бүр тогтмол 76 тэрбум төгрөгийн санхүүжилтийг орон сууцны зээлд зориулан олгох аж.