ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Х.Болорчулуун: Биед нь хүрсэн зүйл байхгүй

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-11-20

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун Оюутолгойн гэрээний асуудлаас үүдэж, УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн биед халдсан, хоолойг нь шахаж боосон гэх асуудал үүсээд байгаа билээ. Тэгвэл энэ асуудалд УИХ-ын гишүүн Х.Болорчулуун мэдээлэл өгсөн бөгөөд Ц.Нямдорж бол Оюутолгойг хамгаалагч хэмээн бухимдлаа илэрхийлэв.

Тэрбээр, сэтгүүлчдэд тайлбар өгөхдөө “Үзэл бодлын зөрүүнээс болж хүчтэй маргалдсан. Биед нь хүрсэн зүйл байхгүй. Элдэв үгээр дайрч давшилсан. Оюутолгойн асуудлаар ҮАБЗ хаалттай хуралдсан учраас илүү олон зүйл яриад байх шаардлагагүй байх. Гэрээг цуцлах гэж улайрсан зүйл биш. Монголын талд ашигтай байх ёстой л гэж үзэж байгаа. Сайжруулах битгий хэл энэ талаар битгий ярь гэсэн байр суурьтай гишүүд ч байгаа.

Засгийн газрын кабинетаараа хэлэлцэхгүй Ч.Сайханбилэг гүйж очиж төлөвлөгөө яриад Б.Бямбасайхан, Да.Ганболд нар очиж гэрээнд гарын үсэг зурсан. Ч.Сайханбилэг муу гэрээ үзэглээд ирлээ гэж Засгийн газрыг нь огцруулах гэж явсан ч цаашаа явж өгөөгүй.

Г.Уянга. Ц.Даваасүрэн нарын 17 гишүүн гарын үсэг зураад л яваагүй. Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг унагаж чадахгүйг мэдмэгцээ Улаанбаатар хотод ирж, арванхоёрдугаар сард гарын үсгээ зурсан юм. Оюутолгойн гэрээг хөөгөөд гаргана гэж улайрсан зүйл алга” гэсэн юм.