ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Мисс М.Цэвэлмаа Английн нийслэл Лондон хотыг зорьжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-11-20

Дэлхийн 140 гаруй орны гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөхөөр Мисс Мандахын Цэвэлмаа нь Английн нийслэл Лондон хотыг өнөөдөр зорьжээ. 

Дэлхийн миссийн тэмцээн нь Beauty with a purpose - Сайн үйлсийн ажил, Авъяас, Спорт, Топ модель, Олон нийтийн санал, Дэлхийн бүжиг,  Head to head challenge - Асуулт хариултын уралдаан гэх үндсэн долоон төрлийн шалгаруулалтаар арван нэгдүгээр сарын 20-ноос арван хоёрдугаар сарын 14-ныг хүртэл болох юм. 

Мисс М.Цэвэлмаа нь "Multimedia award" буюу олон нийтийн санал асуулгаар Мексик улсын дараа хоёрдугаарт явж байна. Иймд эх орноо төлөөлөн "Дэлхийн мисс"-д оролцож буй эмч мэргэжилтэй миссээ дэмжин, "mobstar" аппликейшн ашиглан саналаа өгөөрэй. "Mobstar" санал асуулгад түрүүлснээр бид миссээ шилдэг 20-т оруулах боломжтой юм.

Мисс М.Цэвэлмаа нь 22 настай, хүний их эмч мэргэжилтэй. Өөрөөр хэлбэл, Монгол Улсыг төлөөлөн “Дэлхийн мисс”-д оролцож буй анхны эмч мэргэжилтэй мисс юм. Тэрбээр, англи, орос хэлтэй, морин хуур тоглодог. Мөн иог бясалгалаар сүүлийн гурван жилийн турш хичээллэж буй юм.