ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Улаанбаатарт 1-3 хэм хүйтэн байна

Т.САНДАГ-ОЧИР
2019-11-21

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 1-3 градус хүйтэн байна.

Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар үүлшинэ. Цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр  хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Идэр, Тэс, Эг-Үүрийн голын хөндийгөөр 10-15 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндийгөөр 6-11 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-7 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.