ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Сураггүй алга болсон хүүг өчигдөр оллоо

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-11-21

Сураггүй алга болоод 20 гаруй хоносон хүүг өчигдөр PC тогтлоомын газраас олжээ. Тодруулбал, Иргэн Ж.Лхагважавын хүү Энх-Өлзий 2019 оны аравдугаар сарын 28-ны Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах "Нарт өргөө" хотхоны байрнаас 13.00 цагт гарч яван түүнээс хойш ор сураггүй алга болсон мэдээлэл гарсан. Улмаар Цагдаагийн газарт бүртгүүлж, эрэн сурвалжлуулсан боловч сураг гаралгүй 20 хоног өнгөрөөд байгаа талаар ТВ-8 телевиз сурвалжилж байв.

Тэгвэл хүүг өчигдөр /2019.11.20/ бөхийн өргөө орчмын газар PC тоглоомын төвд байхад нь цагдаагийн алба хаагчид олсон тухай мэдэгдлээ.