ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Олимпод зориулсан цэнгэлдэх хүрээлэн бэлэн болжээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-11-23

Японы спортын зөвлөлөөс Токио хотод шинэ үндэсний цэнгэлдэх хүрээлэнг барьж дууссан гэж мэдэгджээ. Энэ цэнгэлдэх хүрээлэнд ирэх онд болох олимп болон параолимпийн зарим чухал үйл ажиллагааг зохион байгуулна.
 
Ялангуяа, олимпийн нээлт, хаалтыг 60 мянган хүн зогсож үзэх боломжтой талбайтай, цэнгэлдэх хүрээлэн болон түүнийг тойрсон  явган хүнд зориулсан тавцан багтсан байгууламжийг барьж дуусгажээ. Шинэ цэнгэлдэх хүрээлэнг барихад 152 сая гаруй иен зарцуулсан байна. Энэ нь анх төлөвлөж байсан төсвөөс давсан нь эд материалын үнэ өссөн болон спорт цогцолборыг барихад ажилласан ажилчдын цалин нэмэгдсэнтэй холбоотой аж.
 
Энэ төслийг хэрэгжүүлэгч компаниуд ирэх онд болох олимпод зориулж барьсан байгууламжийг хүлээн авах эцсийн шатны шалгалтыг хийсний дараа Спортын зөвлөлд урьдчилан төлөвлөснөөр энэ сарын 30-нд хүлээлгэж өгөх ажээ. Токиогийн олимп ирэх оны долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9 хүртэл, параолимп нь наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 6 хүртэл үргэлжлэх юм.