ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

800 гаруй төрлийн эмэнд хөнгөлөлт үзүүлнэ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-11-30

Ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 800 гаруй нэрийн эмд 20-80 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлэхээр болжээ. Хөнгөлөлтийг улсын хэмжээнд даатгалаар үйлчлэх эрхтэй 1000 гаруй эмийн сангаар олгох аж. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 12 дугаар тогтоолын шинэчилсэн журмын дагуу ийнхүү хөнгөлөлт үзүүлэхээр болсон байна.

Шинэчилсэн жагсаалтын дагуу олгох эмийн үнийн хөнгөлөлтөд даатгалаас 34.9 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. Хөнгөлөлттэй олгох эмийн жагсаалтад Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн, АНУ, Европ, Азийн орнуудад үйлдвэрлэсэн, чанар, аюулгүй байдлын олон улсын гэрчилгээтэй эмүүдийг багтаасан аж.

Өөрөөр хэлбэл насанд хүрэгчдэд зориулсан, өргөн хэрэглээний 175 ерөнхий нэршлийн 643, хүүхдийн 53 төрлийн 159 эмийг иргэд хөнгөлөлтэй үнээр авах боломж бүрдэж буй. Иргэд эмийн шинэчилсэн жагсаалтыг ЭМДЕГ-ын албан ёсны сайтаас харах боломжтой юм.