ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Улаанбаатарт ирж гурван хүүхдээ төөрүүлээд нутаг буцсан байжээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-11-30

Сэлэнгэ аймгийн харьяат, иргэн Б 3, 5, 9 настай гурван хүүхдээ эзэнгүй айлд төөрүүлж орхиод явсан байсныг цагдаагийнхан илрүүлжээ. Эдгээр гурван хүүхдийн эцэг, эх нь Сэлэнгэ аймагт амьдардаг. Хаа хол Сэлэнгээс Улаанбаатарт ирж хүүхдүүдээ төөрүүлж орхичихоод нутаг руугаа зугтсан гэнэ.

Тухайн иргэн, нөхрийнхөө хамт өмнө нь мөн гурван хүүхдээ ингэж төөрүүлж байжээ. Тухайн үед иргэн Б өөрөө цагдаагийн газарт ирж, хүүхдүүдээ авсан юм байна.

Эдгээр гурван хүүхдийн эрүүл мэнд тааруу, бие нь өвдсөн тул асрамжийн газарт өгөх боломжгүй байгааг цагдаагийнхан мэдээлсэн байна.

Одоогоор тэднийг Баянзүрх дүүргийн Хүүхэдхамгааллын төвийнхөн харж байгаа аж. Мөн Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс эцэг эхийг нь зургаа дахь өдрөө эрэн сурвалжилж байгаа юм байна. Тэд Сэлэнгэ аймгийн цагдаагийн хэлтэстэй холбогдон, эцэг эхийг нь хайж байгаа гэнэ.