ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Их сургуулийн байрнаас 4000 орчим бөмбөг илрүүлжээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-11-30

Хонг Конгийн цагдаагийн газар тус хотын Политехникийн их сургуулийн хотхоноос 4,000 орчим гар хийцийн шатаагч бөмбөг илрүүлснээ Баасан гарагт мэдээлжээ.

Тус сургуулийн байр хоёр долоо хоног орчим хугацаанд тэмцэгчдийн хориглолтын талбар болоод байсан юм. Пүрэв гарагт хотхоноос сүүлчийн тэмцэгчид явсны дараа цагдаа нар нэвтэрч, шалгалт хийсэн байна.

Энэ үеэр нийт 3,989 ширхэг шатаагч бөмбөг, 1,339 тэсрэх бодис, 601 лонх хортой шингэн бодис, 573 зэвсэг олджээ.

Өчигдөр хотхоныг Политехникийн их сургуулийн захиргаанд хүлээлгэж өгсөн байна.

Тус хотхонд нийтдээ 1,000 гаруй тэмцэгч хориглолт байгуулж, бүсэлсэн цагдаа нартай тулалдаж байсан юм. Сүүлийн долоо хоног орчим хугацаанд тэмцэгчид их сургуулийн хотхоноос хэсэг хэсгээрээ зугтаж, бууж өгч дууссан байна.

Нийт 1,377 тэмцэгч цагдаа нарт баригдсанаас 810 нь оргох үеэрээ баривчлагдсан бол үлдсэн хэсэг нь цагдаа нарт өөрсдөө бууж өгчээ. 

Тэдгээрийн дотор 18 нас хүрээгүй 318 хүүхэд байсныг тогтоосон байна.