ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хүүгээ амиа хорлоход хүргэсэн эцэгт хорих ял оноолоо

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-12-01

Төрсөн хүүгээ  “хичээлдээ явсангүй, чамайг ална” гэж утсаар ярьж сүрдүүлж амиа хорлоход хүргэсэн хэрэг 2018 онд гарсан билээ.  Хүү 10 настай байсан бөгөөд Н орон сууцныхаа таван давхрын цонхоор үсэрч амиа хорлосон юм. Уг хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд тус дүүргийн прокурорын газраас хяналт тавьж, иргэн З-г “Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгаж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгч З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулан ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ