ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Баянгол” ХК зочид буудал салбартаа анхдагч нь боллоо

O.Admin
2019-12-02

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа зочлох үйлчилгээний салбарынхнаас анх удаа “Баянгол” ХК зочид буудал ISO чанарын стандарт нэвтрүүлэгч байгууллага болжээ. Чанарын менежментийн тогтолцоо ISO9001:2015 стандартыг нэвтрүүлэгч болсныг нь батлах гэрчилгээгээ авлаа. Монголын үндэсний хөрөнгө оруулалттай зочид буудлуудаас “Баянгол” ХК зочид буудал анхдагч чанарын менежментийн гэрчилгээ авч байгаагаараа онцлог юм. Тус зочид буудал Монголд зочлох үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулснаас хойш 55 жил болоод байгаа юм.