ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

"Хандгай" нэрийн архийг худалдаж авахгүй байхыг анхааруулжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-12-03

Мэргэжлийн хяналтын байгууллагын байцаагч нарын хийсэн ээлжит хяналт шалгалтаар Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд байрлалтай “Үүрд мөнхжин бадрана” ХХК-ийн “Эх жаргалан” худалдааны төвд “Мөнхжин-Од” ХХК-ийн "Хандгай" нэрийн архийг хууль бусаар зарж байсан зөрчил илрүүлжээ. Улмаар архийг хураан авч, холбогдох арга хэмжээг авч ажилласан байна.  

              Уг архийг үйлдвэрлэдэг "Мөнхжин-Од" ХХК-ийн тусгай зөвшөөрлийг Монгол Улсын Засгийн газрын 2019 оны дөрөвдүгээр сарын 03-ны өдрийн 130 дугаар тогтоолоор хүчингүй болгож, цуцалсан байсан ч хууль зөрчин архи үйлдвэрлэсэн хэвээр байсан аж.     

Иймд худалдаа үйлчилгээ эрхэлж буй иргэд аж ахуйн нэгж байгууллагууд "Хандгай" нэрийн доорхи архийг худалдан авахгүй байхыг анхааруулж байна.