ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хоёр улсын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-06-20

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Финланд Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Ярно Сирялаг хүлээн авч уулзав.

Уулзалтаар Монгол, Финландын харилцаа, хамтын ажиллагааг хөдөө аж ахуй, ойн аж ахуй зэрэг харилцан сонирхсон салбарт өргөжүүлэх, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хамтарсан бизнес уулзалтыг зохион байгуулах сонирхлоо илэрхийлсэн аж.  

Элчин сайд Ярно Сиряла энэ жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож буйг тэмдэглээд Элчин сайдаар ажиллах хугацаандаа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч ажиллахаа мэдэгджээ.