ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Дорноговь аймгийн Онцгой байдлын газарт машин хүлээлгэн өгчээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-12-04

Дорноговь аймгийн Онцгой байдлын газарт  Япон Улсын  Шизуока мужаас  гал унтраах зориулалтын бүрэн тоноглолтой хоёр автомашиныг хүлээлгэн өгчээ. Тус авто машиныг аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин тэргүүтэй ажлын хэсгийн бүрэлдэхүүн Дорноговь аймаг, Япон улс  хоорондын найрсаг, хамтын ажиллагааны хүрээнд  хийсэн айлчлалын үеэр гардуулсан аж. 

Ажлын хэсэгт Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням ажилласан бөгөөд  энэ үеэр Ханамацү хотын Гал унтраах газрын үйл ажиллагаатай танилцаж, харилцан туршлага солилцсон байна.