ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

УИХ-ын 20 гаруй гишүүн томилолттой байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-12-05

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар хөдөө орон нутаг болон гадаадад томилолттой байгаа гишүүдийн талаар мэдээлэл өглөө.

Хууль судлах ажлаас гадаадад дөрвөн гишүүн, Засгийн газрын болон олон улсын байгууллагын томилолтоор нийтдээ 14 гишүүн, орон нутагт долоон гишүүн, олон улсын эмэгтэйчүүдийн зөвлөгөөний ажилд хоёр эмэгтэй гишүүн гээд нийтдээ өнөөдрийн хуралд 26 гишүүн ирээгүй юм.

Тухайлбал, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд 10 орчим гишүүд багтжээ. Тэр дундаа У.Хүрэлсүхийн Засгийн газрын долоон сайд ОХУ-д ажлын айлчлал хийж байна.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Д.Дамба-Очир, М.Оюунчимэг, Ц.Даваасүрэн, Б.Дэлгэрсайхан, Д.Сумъяабазар, Ч.Хүрэлбаатар, Сү.Батболд, Ө.Энхтүвшин, Н.Цэрэнбат, Д.Цогтбаатар, Б.Энх-Амгалан нарын гишүүд айлчлалын бүрэлдэхүүнд багтжээ.

Б.Тогтох