Анх удаа Иогийн спортын аваргыг шалгаруулна

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-06-20

Монголд анх удаа мэргэжлийн иогийн спортын аварга шалгаруулах тэмцээн ирэх долдугаар сарын 1-нд Шангри Ла Cпортс клyбт болно.

Энэхүү тэмцээнийг олон улсаас Монгол Улсад мэргэжлийн тэмцээн зохион явуулах эрхийг авсан Монголын мэргэжлийн иогийн спортын холбооноос зохион байгуулна.

Тус тэмцээн өсвөр нас, насанд хүрэгчид, ахмад настан гэсэн ангиллаар шилдгүүдээ тодруулах бөгөөд тэргүүн байрын ялагч нь эх орноо төлөөлөн 2018 оны тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм байна.