ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-12-06

УИХ-ын чуулганы өнөөдрийн  хуралдаанаар Сонгуулийн хууль болон бусад асуудлыг хэлэлцэх аж.  Тухайлбал, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/,  “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан нарын 10 гишүүн өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/, “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг, хаалттай/ хэлэлцэх  аж.