ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ц.Содномцэрэн: 900 гаруй хүнээс 26 хүнийг сонгоно

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-12-06

УИХ-ын чуулганаар  сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Сонгуулийн хууль энэ онд батлагдахаар давчуу орж ирж байна.хамгийн анхаарал татахуйц зүйл нь 2016 оны сонгуулиар гарч байсан маргааныг цэгцлэхэд хэд  хэдэн асуудал байна. Сонгуулийн тогтолцооны асуудал анхаарал татаж байна. Гишүүдийн нийт хандлагыг хараад байхад холимог гэх хандлагыг дэмжих хүн цөөхөн. 26 мандатын хуваарилалт ардчилсан зарчмыг зөрчиж байна. 26 мандат байгаа бол 26 хүртэлх хүний нэрийг дэвшүүлэх ёстой байтал нэг хүн дугуйл гэдэг нь ямар учиртай юм.

Хоёрдугаарт 26 хүртэлх хүний нэрийг дугуйлахад хэр хэмжээний хугацаа зарцуулах уу техникийн ямар боломж байгаа юм. Шилжилт хөдөлгөөний асуудлыг хэрхэн шийдэх вэ” гэсэн асуултад Ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан “Тогтолцооны асуудал нь иргэд нийтээрээ шууд сонгох сонголтыг хийнэ. 50:26 оруулж ирэхээр үндсэн хууль зөрчсөн  гэж байна. Сонгуулийн тогтолцоог 180 улсынхыг судалсан. 50 хувь нь продщ. Мажератор дотроо хувь тэнцүүлэх аргаар тоолдог улс ч байна. одоо бидний өргөн барь  байгаа хууль  нь сонгогч өөрийнхөө хүссэн хүнийг сонгох боломжийг бий болгож байна” гэсэн тайлбарыг өгөв.

Мөн Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ц.Содномцэрэн “Тойрогт нэр дэвшигчийн төлөө санал өгөх асуудлыг 26 тойрог 35 намаас нэр дэвшинэ гэж тооцвол нийт 900 гаруй нэр дэвшигч саналын хуудсанд бичигдэх юм. Өмнөх бүх сонгуулиуд нэг саналын хуудсаар өгдөг байсан. Харин одоо дөрвөн саналын хуудас хэвлэгдэх юм байна. Иймд 900 гаруй хүнээс 26 хүнийг сонгоно гэдэг цаг хугацаа, техникийн хүчин чадал байхгүй. 910 хүн  дотроос 26 хүнийг тэмдэглэнэ гэдэг цаг хугацааны хувьд нэг өдөрт багтахгүй” гэлээ.