ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

АТМ дахь мөнгийг хулганууд мэрж устгажээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-06-20

Энэтхэгийн Төрийн банкны бэлэн мөнгөний машин дахь нийт 1.23 сая рупийг хулганууд мэрж сүйтгэсэн хэрэг гарчээ. Үүний улмаас тус бэлэн мөнгөний машин тавдугаар сарын 20-ноос ажиллагаагүй болсон байна.

Харин энэ сарын 11-нд  АТМ-ны ажиллагааны доголдлыг засахаар банкны ажилтнууд очиж, тус машины дотор талыг нээж үзэхэд дотор нь хулганууд 500 болон 2000 дэвсгэртийн рупиг мэрж байжээ.

 Бэлэн мөнгө олгодог автомат машинд нийтдээ 2.9 сая рупи  байсан аж. Одоо цагдаагийн газраас уг асуудлыг мөрдөн шалгаж байгаа юм байна. Үүнтэй төстэй хэрэг өмнө нь Казахстанд гарч байжээ. Тодруулбал, өнгөрөгч нэгдүгээр сард тус улсын Астана хотод байрлах АТМ-д байсан 300 ам.доллартой тэнцэхүйц дэвсгэртийг хоёр хулгана мэрж устгаж байсан аж.