ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ФИФА-ын экс тэргүүн И.Блаттер ОХУ-д очжээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-06-20

Олон улсын хөлбөмбөгийн холбооны  /ФИФА/ экс тэргүүн Иосеф Сепп Блаттер 21 дэх удаагийн ДАШТ үзэхээр ОХУ-д очжээ. ФИФА-гаас түүнийг аливаа хөлбөмбөгийн холбогдолтой үйл ажиллагаанд оролцохыг хориглосон ч, энэ удаа тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины урилгын дагуу очсон аж.

И.Блаттер Москва хотод хүрснийхээ дараа өөрийн байрлаж буй зочид буудлынхаа өмнө сэтгүүлчдэд “Би тэмцээний талаар ярих гэж энд ирсэнгүй. Зүгээр л Хөлбөмбөгийн ДАШТ-ийг үзэхийн тулд ирсэн” гэж ярьжээ.  Эдүгээ  82 настай тэрбээр олон улсын Хөлбөмбөгийн холбооны тэргүүнээр 17 жилийн турш ажилласан нэгэн бөгөөд авлигын хэргээр албан тушаалаасаа огцорсон байдаг.