ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Одбаярыг огцрохыг шаардлаа

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-12-09

Ялгаварлалыг хариуцлагажуулъя нэгдэл, ХҮН-аас өчигдөр Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Одбаярыг огцрохыг шаардаж, жагсаал зохион байгууллаа.

Тэд  “Хүчирхийлэгчийг хулгайчид хаацайлахаа зогсоо”,  “Одбаяр цэцээс огцор”, Үндсэн хуулиас  савраа  тат” зэрэг лоозон барьж, Цэцийн гишүүнээс огцрохыг шаардсан юм.

Түүнчлэн "Цэцийн гишүүн Д.Одбаяр ҮХЦ-ийн даргын албан тушаалаас огцорсноор хариуцлага хүлээж байгаа юм биш, Цэцийн гишүүнээсээ ч давхар чөлөөлөгдөх ёстой.  БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа 50 мянган монгол иргэнээс уучлал гуйх ёстой" гэсэн шаардлагыг мөн тавьсан аж. Одоогийн байдлаар тэдний энэхүү шаардлагыг дэмжиж, 5111 иргэн гарын үсэг зурсан аж.