ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хүлээн зөвшөөрөгдсөн гавьяат

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-12-10

Өглөө бүхэн хэрэглэгчийн өмнө цоо шинэхэн бүтээгдэхүүн тавьдаг, илүү олон сонголтыг санал болгодог үндэсний үйлдвэрлэгчийг нэрлэ гэвэл нэгдүгээрт “Түмэн шувуут”-ыг нэрлэх хүн олон бий байх. Учир нь аюулгүй байдлаа бүрэн хангаж, хамгийн чухал нь хэрэглэгчийн хүлээлтийг мэдэрч чаддаг нь таалагддаг учраас энэ компанийн байнгын хэрэглэгч нь болоод хэдийнэ таван жил өнгөрчээ. Жил ирэх тусам бүтээгдэхүүн үйлчилгээндээ дэвшилтэд технологийг нэвтрүүлж буй тус компани Хөрөнгийн зах зээлд IPO гаргаснаас хойш цэвэр ашиг нь хоёр тэрбум төгрөг болж нэмэгдсэн.

Мөн 2019 оны зургадугаар сарын байдлаар 31.5 сая өндөг үйлдвэрлэж, 10.4 тэрбум төгрөгийн орлоготой ажилласан гэх мэдээллийг олж уншлаа. 2004 онд 20 мянган өндөглөгч тахианы аж ахуйтай эхэлж байсан үндэсний үйлдвэрлэгчийг өдий хэмжээнд хүлээн зөвшөөрүүлж чадсан хүмүүсийн нэг бол Ломбын Эрхэмбаяр юм. Сайн хамт олныг сайн удирдагч чиглүүлдэг учраас энэ хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөж, тэр хэрээр амжилттай ажиллаж яваа хэмээн сэтгэж сууна.

Тиймдээ ч өчигдөр Монголын төр үнэлж, “Гавьяат мал зүйч” гэсэн эрхэм хүндтэй цолыг олгожээ. Олон хүн түүнийг Ардчилсан намын идэвхтэй улстөрч гэдгээр нь мэднэ. Гэхдээ эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэл, тэр дундаа ХАА-н хоршооллыг хөгжүүлэх үйлсэд зориулсан хувь нэмрийг нь тийм ч олон хүн мэдэхгүй байх аа. Л.Эрхэмбаяр ерөөсөө л энэ салбартай ажил амьдралаа холбож явсаар өнөөдрийг хүрсэн. Салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн. Хөдөө аж ахуйн их сургуулийг генетикч, малзүйч мэргэжлээр төгссөнөөс хойш хөдөө аж ахуйн салбар тасралтгүй 34 жил ажилласан.

Тодруулбал, 1985 онд Архангай аймгийн Үржил-селекцийн станцын ахлах мэргэжилтнээс ажил амьдралын гараагаа эхэлж, өдгөө “Түмэн шувуут” компанийг үүсгэн байгуулж, Монголын шувууны аж ахуй эрхлэгчдийн холбооны тэргүүнээр ажилласаар байгаа юм. Замын дунд Архангай аймгийн Засаг дарга, НИТХ-ын төлөөлөгч, Сонгинохайрхан дүүргийн АН-ын дарга зэрэг улс төрийн сонгуульт албан тушаал эрхэлсэн ч өөрийн мэдлэг чадвараа хөдөө аж ахуйн салбарт зориулсан хэвээр явсан. Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн өдрөөр энгэртээ “гавьяат”-ын одон зүүсэн энэ хүний Монголын ардчилалд оруулсан хувь нэмэр ч тэр хэрээр их гэдгийг үгүйсгэх аргагүй юм. Товчоор хэлбэл, шагнал нүдээ олжээ.