ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Хурд”, “Харанга” хамтлагууд Сүхбаатарын талбайд тоглолтоо хийнэ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-12-10

1989 оны арванхоёрдугаар сарын 10-нд ардчиллын төлөөх хөдөлгөөн оргилдоо хүрсэн энэ өдөр “Монголын Ардчилсан Холбоо” анхны цуглаанаа хийж байсан түүхтэй.  Олон намын систем тогтоох, хэлмэгдэгсдийг цагаатгах, хэвлэлийн эрх чөлөөг баталгаатай болгох хүний эрхийг дээдлэх зэрэг 13 зүйлийн шаардлага тавьснаар Монголд ардчилсан хувьсгал эхэлснийг зарлан тунхагласан түүхтэй билээ.

Түүхэн энэ өдрийг тохиолдуулан Монголын рок, попын шилдгүүд болох "Хурд", "Харанга" хамтлагийн тоглолт өнөөдөр 14:00 цагаас Д.Сүхбаатарын талбайд болох гэж байна. Тоглолт үнэ төлбөргүй бөгөөд төв талбайд ирж үзэх боломжтойг зохион байгуулагчдын зүгээс онцлов.