ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Үндэслэлгүй хөрөнгөжсөн дөрвөн албан тушаалтныг өнөөдөр зарлана 

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-12-10

АТГ-аас жил бүр төрийн өндөр албан тушаалтнуудын ХОМ-ийг авч, олон нийтэд зарладаг билээ. Энэ хүрээнд 2019 оны ХОМ-ийг ирэх оны хоёрдугаар сарын 15-ны өдөр олон нийтэд мэдээлэх аж. Энэ оноос эхлэн 40 гаруй мянган албан тушаалтнуудын ХОМ-ийг олон нийтэд хүргэхээр болжээ. Өмнө нь зөвхөн 200 гаруй төрийн өндөр албан тушаалтнуудын ХОМ-ийг олон нийтэд хураангуйлан хүргэдэг байсан юм.  Түүнчлэн АТГ-аас Татварын ерөнхий газартай хамтран 2019 оны ХОМ-д  үндэслэлгүй хөрөнгөжсөн,  орлого нь гэнэт нэмэгдсэн 10 албан тушаалтанд хяналт тавьж, шалгалт хийсэн  байна. Тэднээс улс төр болон бизнесийн хүрээний нэр нөлөө бүхий дөрвөн хүнд  зөрчил илэрсэн бөгөөд тус бүрт нь  500-800 сая төгрөгийн асуудал үүсчээ. Энэ талаар өнөөдөр АТГ-аас мэдээлэх аж.