ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Эрдэнэбат: Ерөнхийлөгчийн тавьсан бүх хоригийг хүлээж авах ёстой

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-12-10

Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр “Ерөнхийлөгч үндсэн дөрвөн зүйлд хориг тавьсан. Нэгдүгээрт, 2020-2024 онд хэрэгжих хөрөнгө оруулалттай холбоотой асуудлаар хориг тавьсан. Хоёрдугаарт, Нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмэгдүүлж буй асуудалд, гуравдугаарт Ирээдүйн өв сантай холбоотой асуудалд хориг тавьсан. Өчигдөр МАН-ын бүлэг хуралдаж Ерөнхийлөгчийн тавьсан дөрвөн хоригоос Нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой хэсгийг хүлээж авна гэсэн байна. Ардчилсан нам Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэхийг анхнаас нь эсэргүүцэж байсан. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзэж байна. Ерөнхийлөгчийн тавьсан бусад хоригийг ч хүлээж авах ёстой гэсэн байр суурьтай байна” гэсэн юм.