ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

"Хү" хамтлагийн АНУ дахь менежерүүд "Чингис хаан" одонгоо гардлаа

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-12-10

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг энэ сарын 09-ний өдөр АНУ-ын Сан Франциско хот дахь Ерөнхий консулын газар ‘‘Монгол Улсын Төрийн тэргүүн зэргийн одон-Чингис хаан’’ одонг хүртсэн ‘‘Хү хамтлагийн Америкийн Нэгдсэн Улс дахь менежер Ц.Надмидтулга, менежер Брэндон Фрайзен нарт Монгол Улсын Ерөнхийлөгчийн өнгөрөгч арвандүгээр сарын 27-ны өдрийн 214 дүгээр зарлигийн уншиж танилцуулан, энгэрийн тэмдэгийг зүүж өглөө.

 

Сайд Ё.Баатарбилэг хэлсэн үгэндээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар энэ жилийн "Чингис хаан" одонг улс орныхоо нэр хүнд, үндэсний урлагийн гайхамшгийг дэлхий дахинаа сурталчилан таниулж, хүн төрөлхтний урлаг соёлын санд нэгэн онцгой дүр төрхийг бий болгосон "The Hu" хамтлаг хүртсэнд баяртай байна гээд Монголынхоо нэрийг даян дэлхийд дуурсгаж яваад нь талархал илэрхийлж, амжилт хүслээ.