ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Гүрсоронзыг яллагдагчаар татжээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-12-10

Иргэд “Нарны хүү, сарны охин” компанийн "Амар амгалан" орон сууцны хороололд байр захиалж, урьдчилгаа төлсөн иргэдийн төлөөлөл орон сууцандаа орж чадахгүй, төлсөн урьдчилгаагаа мөн буцаан авч чадахгүй нөхцөл байдалд ороод байгаагаа мэдээлж байгаа юм. Тэгвэл тус кошмпанийн захирал Д.Гүрсоронзыг яллагдагчаар татсан талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээлллийн төвөөс мэдээллээ. Түүнчлэн “Иргэдийн өгсөн мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас зохих шалгалтын ажиллагааг явуулсан. Улмаар нийт 800 орчим иргэн хохирогчоор тогтоогдсон. Харин одоогийн байдлаар 200 гаруй иргэн ирж мэдүүлэг тайлбар өгөөд байгаа. Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст тус хэргийг шалгаж эрүүгийн хэрэг үүсгэсэн байгаа. Иймд энэ байгууллагад залилуулсан иргэд байвал хохирогчид тус дүүргийн мөрдөн байцаах тасагт яаралтай очиж албан ёсны гомдлоо гаргах шаардлагатай байна” хэмээн Цагдаагийн ерөнхий газрын ХМТ-ийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүр хэлсэн юм.