ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нийслэлийн Соёл, урлагийн газрыг Ч.Бат-Эрдэнэ удирдана

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-12-10

Нийслэлийн Соёл, урлагийн газрын даргаар дуучин Ч.Бат-Эрдэнийг арваннэгдүгээр сарын 21-ний өдөр томилжээ. Тэрбээр тухайн өдрөө ажлаа хүлээн авсан аж. Тэрбээр СУИС-ийг төгссөнөөс гадна Удирдлагын академид магистр, докторын зэрэг хамгаалж, Ирланд улсад менежментийн чиглэлээр хоёр жил сурчээ. Ч.Бат-Эрдэнэ 2006-2009 онд Нийтийн дуучдын нэгдсэн холбооны тэргүүн, 2009-2010 онд Яруу найраг, хөгжмийн зохиол, дуучны эрхийг хамгаалах Монголын үндэсний нийгэмлэгийн ерөнхийлөгч, 2014 онд Соёлын дээд сургуулийн захирал, 2014-2017 онд СУИС-ийн дэд захирал, 2017 оноос СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн захирлаар ажиллаж байгаад ийнхүү нийслэлийн Соёл, урлагийн газрын даргаар томилогдон ажиллаж байжээ.