ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Цул махны үнэ тогтвортой байна

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-12-13

Статистикийн газраас мэдээлснээр, хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 7424 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 9487 төгрөгийн үнэтэй байгаа талаар мэдээлжээ

Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 40 төгрөгөөр (0.4%) буурч, үхрийн цул махны үнэ 418 төгрөгөөр (3.6%) өссөн байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 8000 төгрөг, харин “Таван-Эрдэнэ” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 10 мянга 500 төгрөг байна.

Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай болон цул махны үнэ тогтвортой байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хүчит шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 6300 төгрөгөөр, харин “Таван эрдэнэ” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8500 төгрөгөөр худалдаалж байна.