ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нигерийн иргэдэд хорих ял оноолоо

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-12-13

Нигерийн гурван иргэн, тэр дундаа сургалтын төвийн багш, 31 настай Адекола Олавасен нь хар тамхи илгээмжээр авсныг илрүүлж, нэгдүгээр сарын 28-ны өдөр баривчилсан билээ. Ингэхдээ түүний шуудан илгээмжээс ICE буюу “мөс” гэх 500 сая төгрөгийн үнэ бүхий хар тамхийг хураан авсан юм. Үүнээс гадна У. Ариунзул нь дээрх гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамтран оролцсон аж. Улмаар  Монгол улсын хилээр их хэмжээний хар тамхи нэвтрүүлж, бусдад худалдсан гэх хэргээр саатуулагдан шалгагдаж буй Нигерийн иргэдэд холбогдох шүүх хурал өчигдөр боллоо.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн гурав дахь хэсэгт мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт тус тус зааснаар Холбооны Бүгд Найрамдах Нигери улсын иргэн Адекола Олавасен Азеезд зургаан жил, Анози Дарлингтон Донд гурван жил, Монгол Улсын иргэн У.Ариунзулд гурван жилийн хорих ял оноож шийдвэрлэлээ.