ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Гишүүн Н.Номтойбаярт хилийн хориг тогтоох асуудлыг хэлэлцэж эхэллээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-12-13

Өнгөрөгч тавдугаар сард Төрийн ордонд учир битүүлгээр амиа алдсан УИХ-ын гишүүн асан Г.Батхүү агсан амиа алдахаасаа өмнө Төрийн ордонд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяртай хамгийн сүүлд уулзсан нь тодорхой болсон билээ. Тэгвэл энэ асуудлаар цагдаагийн байгууллага өнгөрсөн хугацаанд гишүүн Н.Номтойбаяраас гурван ч удаа мэдүүлэг авсан нь тодорхой болсон.

Харин энэ үеэр Н.Номтойбаяр нь “талийгаач архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан” гэх худал мэдүүлгийг зөвлөхийн хамт өгсөн нь олон нийтэд ил болоод байна. Үүнээс үүдэн Нийслэлийн прокурорын газраас “худал мэдүүлэг” өгсөн гэх асуудлаар түүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах санал гаргасан юм. Харин өчигдөр Н.Номтойбаяр мэдээлэл хийхдээ “Хуулийн байгууллага өөр өөр хуулийн зүйл заалтыг ашиглаж, намайг яллагдагчаар татах гэж байна” хэмээн мэдээлэл хийсэн юм.

Тэгвэл өнөөдөр Нийслэлийн прокурорын газраас Н.Номтойбаяр, түүний зөвлөх нарт хилийн хориг тавих санал ирүүлсэн байна. Энэ дагуу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр 11.00 цагт нээлттэй хэлэлцэхээр болжээ.