ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

"Жүр үр"-ийн 118 бялууг устгуулжээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-12-13

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шинэ жилийг угтсан хяналт шалгалтынхаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Хяналт шалгалтын явцад 532 зөрчил илрүүлж, 348-ыг нь арилгуулсан байна. Сүхбаатар дүүрэгт стандарт, эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд нарийн боов үйлдвэрлэж байсныг зогсоосон байна. Мөн таван аж ахуйн нэгж, 12 иргэнийг 11 сая 450 мянган төгрөгөөр торгож, зургаан байгууллагад албан даалгавар хүргүүлсэн байна.

Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлүүдийн тухайд:

  • Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдийн гэр хорооллын хүнсний дэлгүүрүүдэд худалдаалагдаж байсан стандартын шаардлага хангаагүй “Мөнхжин Од” ХХК-ийн “Хандгай”, “Гучин ес” нэрийн 102 шил 518 мянган төгрөгийн архийг хураан авсан.
  • “Жүр Үр” ХХК-ийн зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэж байсан 118 ширхэг бялууг дотоод хяналтаар устгуулсан байна.