ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хоолны хордлогод оржээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-12-14

Буяны ажилд оролцсон 16 хүн хоолондоо хордож Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Бүсийн оношилгоо эмчилгээний төвд ханджээ.  Хоолны хордлогын улмаас нэг хүн эрчимт эмчилгээний тасагт, 15 хүн халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж буй. Мөн энэ сарын 13-нд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багт байрлах “Ти ти жи ви коэл” ХХК-ийн хоолны газарт мөн хоолны хордлогын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж тус сумын сум дундын эмнэлэгт 10 ажилтан хэвтэн эмчлүүлж байна.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас газраас хоолны хордлогын сэжигтэй тохиолдлын шалтгаан, нөхцөлийг тогтоохоор хянаж, шуурхай арга хэмжээ авч эхэлсэн бөгөөд эрүүл мэндийн байгууллагад хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдийн биеийн байдалд хяналт тавьж байгаа юм. Мөн тархвар судлалын судалгаа, хоол хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээс дээж авч итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамруулжээ. Одоогоор лабораторийн шинжилгээний дүн гараагүй байгаа аж.